Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн ажилтны холбогдсон гэмт хэргийн тоо буурчээ

Н.Дэлгэр
2013 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Цагдаагийн ажилтны холбогдсон гэмт хэргийн тоо буурсан байна

Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, цагдаагийнхан өөрсдөө гэмт этгээдийг илрүүлэн хууль хяналтын холбогдох байгууллагад шилжүүлсэн нь өнгөрсөн долоо хоногийн гол дуулианы нэг байсан билээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд цагдаагийн алба хаагчдыг гоочилж нүд үзүүрлэх, удирдлагатай нь холбоотой гэж ярих хүн олон болов.

Гэвч цагдаагийн байгууллага иргэддээ ойр нээлттэй байх үүднээс түүхэндээ анх удаа өөрсдийн алба хаагчдын холбогдсон гэмт хэрэг, ёс зүйн зөрчлийн талаарх статистик мэдээллийг дэлгэв.

Сүүлийн гурван жилийн судалгаанаас харахад  ёс зүйн зөрчилд 2011 онд 2131 алба хаагч  холбогдож байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 1383  болтлоо буурсан үзүүлэлт гарчээ.  

Харин хүний амь нас эрүүл мэндийн эсрэг, тээврийн хэрэгсэл  хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, шүүн таслах ажиллагааны эсрэг, албан тушаалын гээд хэд хэдэн төрлийн гэмт хэрэгт 2011 онд 101 хэрэгт 121 хүн холбогдож байсан бол 2013 оны эхний найман сарын байдлаар 84 болж буурчээ. Статистик судалгаанаас харахад гэмт хэрэг, ёс зүйн зөрчилд дийлэнхдээ офицерууд холбогдсон байх юм.

Цагдаагийн ажилтны ёс зүйн зөрчил, гэмт хэрэгт холбогдсон тохиолдлыг ёс журмын хяналт, ард иргэдийн гомдол санал, дотоодын хяналт шалгалтаараа илрүүлдэг аж. Олон эрсийн дотор сайн муу янз бүрийн хүн байдаг учраас цагдаагийн алба хаагчидтай холбоотой гомдол, санал байвал иргэд 126, 93022510,70121515 гэсэн утсаар холбогдож болох юм байна.