CNET-ийн технологийн мэргэжилтнүүд 2014 оны шилдэг laptop компьютеруудыг төрөл төрлөөр нь шалгаруулжээ. Таны сонголтонд тус болно гэж найдаж байна.
Шилдэг Windows таблет
Microsoft Surface Pro 3 – Өнгөрсөн оны сүүлээр Pro 2-ыгоо сайжруулж гарсан энэ бүтээл ноутбуукыг бүрэн орлох чадвартай. Үнэ 799-849 доллар орчим.
Зайгаа хамгийн удаан барьдаг
Apple Macbook Air (13-inch) - Өмнөх загвартайгаа яг адилхан харагдах ч бүрэн цэнэгтэй зайгаараа 12 цаг ажилдаг. Үнэ 899-999 доллар орчим.
Шилдэг хүчин чадалтай
Apple Macbook Pro with Retina Display (2013, 15-inch) - Өмнөхөөсөө илүү нимгэн, сайжирсан дэлгэцтэй болсон Macbook Pro бол том үсрэлт байлаа. Өндөр үзүүлэлттэй боловч 13 ба 15 инчийн хоёулангийнх нь үнэ хямдарсан нь бүр таатай болсон. Үнэ 1829-1999 доллар орчим.
Шилдэг Chromebook
Acer C720P Chromebook – Бүх талаараа сайжирснаас гадна ноутбууктэй илүү ойр болсон тул аль ч Chromebook-ээс давуу болжээ. Үнэ 220-323 доллар орчим.
Шилдэг хямд зөөврийн компьютер
Asus Transformer Book T100 – Таблетын үнээр 10 инчийн зөөврийн компьютертэй болох сайхан боломж. Үнэ 349-417 доллар орчим.
Шилдэг эрлийз (hybrid) төхөөрөмж
Lenovo IdeaPad Yoga 2 Pro – Windows 8-тай таблет, зөөврийн компьютерын эрлийзүүд дундаас боломжийн үнэ, сайн үзүүлэлтээр ялгарч байгаа. Үнэ 1099 доллар орчим.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!