Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхны шанг татагчид

ikon.mn
2014 оны 7 сарын 24
iKon.MN

“Оюутан цэрэг”-үүд цэргийн дүрэм, цэргийн мэргэжлийн бэлтгэл, тактик гээд номын дуу сонсоно, мөн жагсаалын бэлтгэл, биеийн тамир, буудлага, холбоо, галын болон инженерийн бэлтгэл гээд зав чөлөөгүй дасгал сургуулилтдаа хамрагдана. 

Жагсаалын дуу сурч, захны даавуу, хувцас хэрэглэлээ өөд нь татаж, цэвэр цэмцгэрийг сахина. Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хэд хэд оролцсон туршлагатай сургагч офицеруудаасаа амьд гарах арга ухаан, зайлшгүй нөхцөлд эрсдэл багатай хэрхэн зохицох зэрэг амьдралын хар ухаанд суралцана.

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхны шанг татагчид болох нийслэлийн есөн дүүргийн, 42 их дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 410 оюутан-цэрэг “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтандаа хамрагдан, цэргийн албаа хааж байгаа нь энэ.

 Оюутан цэргүүд  2014 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд 560 цагийн  есөн төрлийн хичээлийг судалж байна. 

Залуус цэргийн алба хаагаагүй бол төрийн жинхэнэ алба хаших эрхгүй болж байгаа юм. 

Эх сурвалж: БХЯ

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9