Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хэн юу хэлэв

Н.Пунцагболд
2013 оны 10 сарын 4
Монголын мэдээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар

С.Ганбаатар: Рио Тинто”-гийнхон 24.3 тэрбум ам.долларын өрийн барьцаанд Монгол Улсыг 16 банкинд тавих гэж байна

Оюутолгойн гэрээ хийгдсэн ца­гаасаа л эхэлж олон янзын шүүмж­лэлийг дагуулсан. Олон эдийн засагчид, нэр бүхий УИХ-ын гишүүд энэ гэрээг муу болсон гэдгийг ярьж бай­гаа. Түүний нэг нь УИХ-ын ги­шүүн С.Ганбаатар.  Саяхан “Оюу­толгой” ХХК-ийн ТУЗ-ийн монгол талын гишүүд Лондон хот­ноо болсон “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн ху­ралд оролцоод ирсан. Эх орон­доо ирсэн даруйдаа “Хувь ний­лүүлэгчдийн хурлаар 30 асуу­дал хэлэлцэж, 15-ыг нь шийд­лээ. Үлдсэн асуудлыг нь Улаан­баатарт шийдвэрлэхээр бол­лоо” гэх мэдээллийг өгсөн. 

Тэг­вэл С.Ганбаатар гишүүн Зас­гийн газарт хандаж  асуулга хүр­тэл тавиад байгаа. Мөн ямар 30 асуудал хэлэлцсэн, үлдсэн 15 гэ­дэг юу болох талаар Засгийн га­зар тайлбар хийх­гүй байгаад ба­гагүй бу­хим­даж байгаа юм. Түүнээс гад­­на тэрбээр “Алсын бо­дол­гүйгээр “Хог” буюу Хө­рөнгө оруу­лалтын гэрээ бай­гуулснаас болж монголчууд ойрын зов­лонгоос салахаа болих нь бай­на гэдгийг би олон хэлсэн. Гэ­­тэл өнөөдөр нөгөө “ХОГ” буюу Хөрөнгө оруулалтын гэрээ­ний­хээ заалтыг зөрчих дээрээ тул­чихлаа. Тиймээс өнөөдөр ядах­­даа гэрээгээ мөрдөөч ээ гэж гуйж байгаа юм. “Рио Тин­то”-гийн­хон 24.3 тэрбум ам.дол­ла­рын өрийн барьцаанд Монгол Ул­сыг 16 банкинд тавих гэж бай­на шүү дээ. Миний тоо­цоолс­ноор энэ өрнийхөө 5.7 тэрбум ам.долларыг аваад Монголоос гарах магадлал өндөр байна. “Рио Тинто”-гийнхон өнөөдөр хө­­рөнгө оруулагч биш зээл зууч­­лагч болчихоод байгаа юм биш үү. Өмнө нь “Тамсаг соко” гэ­­дэг Канадын компани хөрөнгө оруулагч нэрээр манай улсад орж ирчихээд эзэмшиж байсан ор­доо “Петро чайна Дачин та­м­саг”-т шилжүүлчихээд дун­даас нь мөнгөө аваад гарч бай­сан­тай ижилхэн үйл явц өр­нөх гээд байна” хэмээн мэдэгд­лээ. 

Мөн тэрбээр “Хэрэв ийм асуу­дал байхгүй гэж үзэж байгаа бол Засгийн газрын зүгээс  С.Ган­баа­тар гэдэг хүн ард түмний сэт­гэлийг үймүүлж худлаа зүйл ярьж байна  гэж зарлахгүй бай­гаа юм”  хэмээн ам бардам хэл­сэн байна. Магадгүй ирэх долоо хоногийн ихээр Засгийн газрын зүгээс энэ  асуудал дээр ямар нэг тайлбар хийх байх. Гэхдээ 24.3 тэрбум ам.доллар гэх тоог юу гэж тайлбарлах нь сонирхолтой байгаа юм. Ямартай ч  түүний энэ яриа “Рио Тинто” компани Монгол Улсыг яаж ч магадгүй гэдгийг нийтэд сануулж байна. Харин Монгол Улсын Засгийн газар юу хийхийг харж л суух үлдлээ. 

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

Д.Бямбасүрэн: Бид татвараа бууруулж, хөрөнгө оруулагчдыг татах тухай ярьж болохгүй  

УИХ-ын ээлжит бус чуулган өн­гөр­сөн сарын 16-27-ны хооронд ху­ралд­сан ч дорвитой  асуудал ший­дэж ча­даагүй. Олон хүн ээлжит бус чуулганаар ямар ч асуудал шийд­­сэнгүй гэж шүүмжилж бай­­гаа. Тэгвэл энэ удаагийн ээл­жит бус чуулган болон улс ор­ны эдийн засгийн асуудлаар Ерөн­хий сайд асан Д.Бямбасүрэн дор­ви­той дуугарчээ. Тэрбээр энэ удаа­гийн ээлжит чуулганы үеэр УИХ, Засгийн газар нийгэм, эдийн за­сагт үүссэн хүндрэл, бэрх­шээ­лийг даван туулах чадваргүй гэд­гээ харуулсан хэмээн хэлсэн бай­на. 

Мөн сүүлийн арваад жил Мон­голын эдийн засаг улс төрийн зо­лиос болж буй нь харамсалтай. Ямар ч тооцоо, судалгаагүй ам­лалт өгч, түүнийгээ биелүүлэх гэж улайрснаас болж эдийн засаг өр зээлд баригдан, дотоод бүтэц нь эвдэрч, ер нь бүх зүйл элгээрээ хэвт­сэн гэдгийг ч сануулав.   Ерөөс манай улс уул уурхайн бод­логоо зөв томъёолж чадаагүй байж, энэ салбар руу шууд гүйгээд ор­чихсон.   Үндсэн хуульд заасны да­гуу бид газрын хэвлий дэх баялагтаа эзэн нь байж чадсангүй. Ха­рин гаднынхан бидний баялагт эзэн суучихаад өөрсдийн нөхц­лөө бидэнд тулгаад сууж байна. Нүүр­сээ гаргах уу үгүй юү, хэ­дэн төгрөгөөр борлуулах вэ гэд­­гийг “Чалко”, Оюутолгой ажил­лах уу гэдгийг “Рио ти­н­то” л мэддэг болж. Бодлого тодор­хой­гүй байс­наас Монгол Улс эдийн зас­гийн тусгаар тогтнолоо алдлаа хэ­мээн ширүүхэн хэлжээ. Мөн га­даадын хөрөнгө оруулалттай хол­боотой асуудлаар “Бид татвараа буу­руулах замаар хөрөнгө оруу­лагчдыг татах тухай ярьж болох­гүй. Тийм ойлголт ч байхгүй. УИХ алсыг хараагүй шийдвэр гар­­га­даг, уул уурхайн салбарт ба­римт­лах бодлого нь алдаатай бай­гаа учир шийдвэр нь цагийн аясыг даа­даггүй. 

Жишээлбэл, 1997 онд баталсан Ашигт малтмалын хуульд орд газрын төлбөрийг тог­­тоох­доо бүх баялгаасаа 2.5 ху­­вийн татвар авахаар заасан. Дэн­­дүү бага тогтоосон хэрэг. Уур­­хай­нууд ажиллаад, үйл ажил­лагаа нь идэвхжээд ирэхээр ийм байж болохгүй юм байна гээд тав болгосон. Тэгж байснаа 2009 онд тухайн хуулийнхаа 47.4 зүй­лийн хавсралт гэж гаргаад тав, та­ван хувиар нэмэхээр болсон. Тэр жилийн аравдугаар сард Оюу­толгойн гэрээг хийхдээ 47.4-ийг бус 47.3-ыг мөрдөхөөр бол­лоо гээд таван хувийн татвар төл гэж бууруулсан. Явц дундаа Оюу­тол­гойгоос ашиг хувь хүртэж ча­да­хаа болих нь гээд 68 хувийн тат­вар гэдэг зүйлийг гаргаж ирээд бөөн бантан хутгасан. Гаргасан шийд­вэрээ хоёр жилийн дараа өөр­чилж 68 хувийн татвараа авахгүй гэчихсэн. 

Хүүхдийн тог­лоом шиг ийм шийдвэр гаргаад байж болохгүй. УИХ ул суурьтай шийд­вэр гаргаж чадахгүй боло­хоор найдваргүй байдал үүсч бай­гаа юм. Хөрөнгө оруулалтын хууль гаргахын оронд татварын ганц сайн хуультай болох хэ­рэг­тэй. Тэр хуулиа 20 жил өөрч­лөхгүй байхаар хийх ёстой. Одоо­гийн мөрдөж буй Ашигт малт­малын хуулиас 1913 оны Уул уурхайн дүрэм хамаагүй дээр. Алдаатай бодлого, буруу шийд­вэрийнхээ хариуд бид Оюу­толгойгоо алдчихаад “Рио Тин­то”-гийн араас Лондон хүртэл да­гаад гүйж байна. “Чалко”-ийн гарын хөдөлгөөнийг хараад хэр­хэ­хээ мэдэхгүй байна. Газрын то­с­оо боловсруулж чадахгүй “Пет­ро чайна Дачин тамсаг”-ийг ха­раад сууж байна” хэмээн УИХ-ын гишүүдэд томоохон сануулга өг­л­өө. 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг

Л.Эрдэнэчимэг: 38-аас дээш градустай архийг заруулахгүй
 
УИХ-ын эмэгтэй гишүүдийн зү­гээс тамхины  эсрэг хуулийг са­наа­чилж, батлуулсан. Хэдий­гээр хуульд заасан заалт бүр хэрэгжихгүй байгаа ч зах замба­раа­­гүй тамхидалт буурсан нь үнэн. Тэгвэл УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс Архидан сон­гууруурахтай тэмцэх тухай хуу­лийн төслийг санаачлан боловс­руулж УИХ-д өргөн барихад бэ­лэн болоод байгаа аж.  Хуулийн төс­лийн гол санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг архи­дан согтууруулахтай тэм­цэх тухай хуу­льд тодорхой зохицуулал­туу­дыг хийж өгч байгаа. 

Түүнээс биш хориглосон заалт орохгүй гэд­гийг хэлсэн байна. Ерөөс  олон услын туршлагаас харахад ар­хийг хорьж болдоггүй аж. Олон улс орон архины эсрэг хууль гар­гасан ч хэрэгжилт багатай, хорих тусам муу үр дагавар гарч байсан учир манайх хатуу чан­га заалтууд оруулахгүй аж.  Ха­рин архи зардаг дэлгүүрүүдийг бий болгох заалт оруулж өгөх та­лаар Л.Эрдэнэчимэг гишүүн ярь­жээ. Тэрбээр  “Ер нь дэлхийн олон улс оронд архийг тусгай дэл­гүүрүүдэд зардаг болсон.  Гэх­дээ хатуулаг ихтэй 38-аас дээш градустай архинуудаа за­руулахгүй гэж байгаа. Тийм бо­лохоор  найман нэрийн барааны бүх дэлгүүр архи зарах эрхээ ха­суулна гэж ойлгох хэрэгтэй.  Ар­хинаас хэдэн хувийн ашиг  олдог талаарх тооцоо алга байна. 

Гэтэл найман нэрийн барааны дэлгүүр ажилуулж байгаа хүмүүс ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Ардаа гэр бүл тэжээдэг гэдгээрээ тэр хү­мүүст хатуу хууль болно. Гэх­дээ энэ хууль өнөөдөр биш гэхэд хоёр гурван жилийн дараа заа­вал хэрэгжинэ. Нэг ёсондоо ар­хи, тамхи гэдэг хороор ашиг ол­дог сэтгэлгээнээсээ одоо салах хэ­рэгтэй. Тусгай дэлгүүрээр ар­хи зарагдахдаа хамрах хүрээ нь нэлээд том. Одоо 300 хүн тутамд нэг архины дэлгүүр оног­дож байна. Тэгвэл энэ хууль бат­лагдсанаар 3000 хүнд хамаарах байд­лаар зааглаж өгнө. Тэгэхээр нэг сум нэг л архины дэлгүүртэй байх юм. Дүүрэгт хүн амын тоо­той нь харьцуулж зохицуулна.  Ар­хины дэлгүүр цөөхөн байна гэдэг архи худалдаж авахын тулд ямар ч төлөвлөлт хийдэг бол­но. Төлөвлөж архи ууна гэ­дэг хариуцлагатай архидалтын хэл­бэр болох гээд байгаа биз. Түүнд зарцуулах тээврийн зардал мөн­гөө хүн төлөвлөж таарна биз. Энэ нь цаагуураа хүмүүс архийг хэрэглэхгүй байх сэтгэлзүйд суралц­даг гэдэг юм. Тусгай дэл­гүүрүүд хяналтад маш сайн ордог. 

Цаг­даагийн байгууллагатай хол­боотой, камертай байх юм. Цаг­даагийнхан хянаж байдаг, нэг бол дур­тай үедээ ирээд камерийг нь шалгаж үзэх эрх зүйн боломжтой болно. 20.00 цагт хаах ёстой дэлгүүр 20.01 гэхэд хаасан байвал эрхээ хасуулна гэсэн үг. Дээрээс хатуулаг ихтэй архи авч байгаа хүн бүр иргэний үнэм­лэхээ шалгуулна” хэмээн хуу­лийн заал­туудаа тайлбарласан бай­на. Монголд архидалт хэрээс хэ­тэрсэн.  Архинаас үүдэлтэй гэмт хэ­рэг, балмад явдал маш ихээр гарч, олон хүн амь насаа алдаж бай­гаа. Энэ бүхэн нь архины эс­рэг хууль гаргах цаг болсныг са­нуулж байгаа юм. Ямар ч бай­сан эмэгтэй гишүүдийн зүгээс ар­хи­ны эсрэг хууль батлуулах нь. Хэн дур­тай нь архи зардаг байдал ч ха­лагдах бололтой.

Зураг