Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Microsoft-ийн түүхэн шийдвэр

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Хэзээ ч доройтохгүй мэт төсөөлж байсан Microsoft корпораци шинэ CEO Сатьяа Наделлагийн удирдлага дор эрчимтэй өөрчлөгдөж байна.

Харин саяхан Наделла Windows-тэй холбоотой түүхэн шийдвэр гаргаснаа зарласан нь технологийн ертөнцөд дуулиан тарьлаа.

Microsoft oлон ялгаатай хувилбар бүхий Windows системээ ганц бүхэл систем болгох болжээ.

Өөрөөр хэлбэл хөгжүүлэгчид нэг хийсэн программаа янз бүрийн дэлгэцтэй олон төхөөрөмжүүдэд зэрэг гаргаж болох юм. Үүнд Windows (дэсктоп), Windows Phone (мобайл), Xbox (TV) гэсэн гурван төрлийн систем багтаж байна.

Тухайлбал Apple компани гэхэд үндсэн хоёр эко системд iOS (мобайл) ба Mac OS (дэсктоп) бүх бүтээгдэхүүнээ хуваасан байдаг билээ.

Энэ нь ч тэдгээрт зориулсан программ хөгжүүлэгч нарт таатай нөхцөл үүсгэдэг байлаа.

Тэгвэл харьцангуй бутархай олон ялгаатай систем хөгжүүлж ирсэн Microsoft ийнхүү нэгдсэн платформ бүтээх замдаа оржээ.

Үүний эхний үр дүнг бид 2015 онд гарна гэж таамаглаж байгаа Windows 9 системээс харж магадгүй.