- Мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл -
2014 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН СТАТИСТИК:
- Mөнгөний нийлүүлэлт: 2014 оны зургаадугаар сарын эцэст 10211.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 29.3 тэрбум төг буюу 0.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 2207.4 тэрбум төг буюу 27.6 хувиар өсчээ.
- Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө: Энэ оны зургаадугаар сарын эцэст 860.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 2.9 тэрбум төг буюу 0.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 24.2 тэрбум төг буюу 3.0 хувиар өсчээ.
- Банкуудын харилцах, хадгаламж: Зургаадугаар сарын эцэст өмнөх сарынхаас 122.7 тэрбум төг буюу 5.7 хувиар буурч, 2024.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.
- Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл: 12302.1 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 237.2 тэрбум төг буюу 2.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 3693.8 тэрбум төг буюу 42.9 хувиар өсчээ.
- Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл: 438.3 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 57.0 тэрбум төг буюу 15.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 288.5 тэрбум төг буюу 2.9 дахин өсчээ.
- Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл: 567.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 52.8 тэрбум төг буюу 8.5 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 250.1 тэрбум төг буюу 79.0 хувиар өссөн байна.
- Үнэт цаасны арилжаа: Харин зургаадугаар сард 28.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 14.3 сая ш үнэт цаас арилжигдсан байна.
- Засгийн газрын үнэт цаасны арилжаа: 2014 оны эхний хагас жилд 121.0 тэрбум төгрөгийн гүйлгээ, үүнээс зургаадугаар сард 24.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
- Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх
- Хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ: 2014 оны зургаадугаар сард 1572.3 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 55.4 тэрбум төг буюу 3.7 хувиар өсчээ.
- Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш: 2014 оны зургаадугаар сард 1824.6 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 386.8 төг буюу 26.9 хувиар суларсан байна. Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 2014 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 1.6 хувь, 2014 оны зургаадугаар сард өмнөх сарынхаас 0.6 хувиар суларч, 1824.6 төгрөгт хүрчээ.
- Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш: 2014 оны зургаадугаар сард 292.8 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 58.4 төг буюу 24.9 хувиар суларчээ.Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш 2014 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 1.4 хувь, 2014 оны зургаадугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувиар суларсан байна.
Ханшийн график /Монгол банк, USD/
Ханшийн график /Монгол банк, CNY/
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!