Wall Street Journal-д бичсэнээр Apple компани iPhone 6 утсаа урьд урьдынхаас илүү олон тоогоор үйлдвэрлэхээр болжээ.
Нэрээ нууцалсан үйлдвэрлэгч компаний ажилтан 4.7 ба 5.5 инчийн нийтдээ 70-80 сая гар утасны захиалга авсныг мэдээлсэн байна.
Гэтэл өнгөрсөн жил Apple iPhone 5S, 5C загваруудаа 50-60 сая орчмыг захиалж байжээ.
Тайваний Foxconn ба Pegatron үйлдвэрүүд 4.7 инчийн загварыг ирэх сараас үйлдвэрлэж эхлэх бол Hon Hai Precision Industry компани 5.5 инчийн загварыг ирэх есөн сард хийж эхэлнэ.
Эндээс харвал 5.5 инчийн загвар нь 4.7 инчийнхээсээ 1-2 сар хоцорч зах зээлд гарах бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!