Гар утаснаас ялгардаг цацраг нь хүний биед шингэдэг нь ямар ч маргаангүй. Харин энэ нь хорт хавдар үүсгэх нөхцөл болдог уу?
Энэ тухай шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг сонирхоё.
Гар утас нь “ионжоогүй цахилгаан соронзон цацраг” ялгаруулдаг. Энэ нь богино долгионы зуухныхтай ижил.
Харин “ионжсон цацраг” биш. Энэ нь Рентген төхөөрөмжийнхтэй ижил.
Гол ялгаа энд бий.
Ионжсон цацраг туяагаар эмчлэхэд хорт хавдар тусах магадлал нэмэгддэгийг бид мэднэ. Үүнд хэмжээ бас чухал үүрэгтэй.
Харин ионжоогүй цацрагийн (гар утас, богино долгионы зуух гэх мэт) эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалсан олон тохиолдолд хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоо олдоогүй байгаа юм.
Цацрагийн нөлөөлөлд зай маш их үүрэгтэй. Тиймээс гар утасны үзүүлэх эрсдэл тархинд хамгийн их байх ёстой. Гэтэл бүх хорт хавдрын тохиолдлын 2 хувийг л тархины хорт хавдар эзэлдэг байна.
2011 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага гар утасны цацрагийн хүнд үзүүлэх нөлөөг огт байхгүй биш байгаа гэж зарлажээ. Гэхдээ түүний эрсдлийн хэмжээ нь кофе болон давсалсан хүнсний ногооныхтой ижил ангилалд багтсан байна.
Харин саяхны судалгаагаар гар утасны хэт их хэрэглээтэй хүнд мэдэгдэхүйц нөлөөлж болох ба дундаж хэрэглээтэй хүмүүст бараг нөлөөгүй гэж үзжээ.
Сүүлийн үед хүмүүс гар утасаар ярих нь багасч, бусад хэрэглээ нэмэгдсэн нь тархины хорт хавдрын эрсдлийг улам бүр бууруулах хандлагатай байна.
Гэхдээ их ярьдаг бол утсаа толгойноосоо хол байлгахын тулд чихэвч хэрэглэхэд илүүдэхгүй юм.
Эх сурвалж: cancer.gov
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!