ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

18 орны 120 шилдэг эмэгтэй зураач уран бүтээлээ дэлгэлээ

ikon.mn
2014 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Her Presience in Colours” Олон Улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээгдлээ.

Дэлхийн олон оронд толилуулсан, нэр хүндтэй бүтээлүүдийн үзэсгэлэнг Монголд анх удаагаа дэлгэж байна. Үзэсгэлэнг Соёл спорт, аялал жуулчлалын яам, Олон Улсын Эмэгтэй Зураачдын Холбоо, Монголын уран зургийн галерей, “Тэнхлэг - Урлаг” ТББ хамтран зохион байгуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан олон улсын эмэгтэй зураачдын төлөөлөл болон үзэсгэлэнг зохион байгуулж буй монгол уран бүтээлчиддээ талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн халуун мэндчилгээг уламжиллаа.


Тэрбээр үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ “Уран зураг бол харах яруу найраг” гэсэн сайхан үг бий. Хүн төрөлхтний үе зуун, мянганаар улиран урагшлахад гагцхүү уран бүтээл л торойн үлддэг.

Өөрөөсөө бүхэл бүтэн шинэ шинэ ертөнцийг төрүүлж хайр энэрэл, нигүүсэл халамжаараа хорвоог дүүргэж байдаг эмэгтэйчүүд, эмэгтэй уран бүтээлчдийн маань дэлхийн олон оронд өнгө аяс, гүн ухаан, гоо сайхнаа толилуулж ирсэн “Her Presence in Colours” үзэсгэлэн манай улсад нээлтээ хийж буйд олзуурхаж байна” хэмээгээд “Монгол улсын баруун хязгаарт орших сарьдаг өндөр Монгол Алтайн амьд урланд 30 мянган жилээс нааш үе үеийн хүн зоны бүтээж дархалж ирсэн 70 гаруй мянган хадны зураг илрээд байна.

Энэ бол Монгол нутаг гайхалтай уран бүтээлчдийн өлгий, бас өвөрмөц нандин урлан болохыг харуулсан хэрэг. Өнөөдөр нээлтээ хийж буй энэ урлан Монголын эмэгтэй уран зураачдыг улам урамшуулан хөгжүүлэх, мөн манай орны соёл зан заншлыг Та бүхэнд шинээр нээж өгөх сайхан боломж гэж бодож байна” гэлээ.


Монгол Улсад нээлтээ хийж буй энэ удаагийн үзэсгэлэнд 18 орны 120 шилдэг зураач оролцож бүтээлээ дэлгэжээ.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг