Сүйрсэн MH17 онгоцны сэгийг салан тусгаарлагчид хяналтандаа байлгасаар байгаа билээ.
Тэгвэл хэвлэлийнхний мэдээлж байгаагаар зорчигчдын ачаа тээшнээс бэлэн мөнгө, гар утас, зээлийн карт зэргийг нь бүрэн тоносон гэнэ.
Украйны засгийн газраас зорчигчдын ар гэрийнхэнд зээлийн картуудыг яаралтай царцаах арга хэмжээ авахыг анхааруулжээ.
Үүний дараа Нидерландын Банкны Холбооноос зорчигчдын картнаас алдагдсан ямар ч хэмжээний мөнгийг ар гэрийнхэнд нь бүрэн нөхөж олгохоо мэдэгдсэн байна.
Харин сүүлийн хэд хоногт амиа алдсан зорчигчдын нэрийг ашиглан Facebook profile үүсгэн картны мэдээллийг олж авах гэсэн оролдлого гарах болжээ. Үүний хариуд үүссэн хуурамч профайлуудыг Facebook компаниас устгах арга хэмжээ авч эхэлсэн гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!