- ЭДИЙН ЗАСГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ -
Украйн ба Оросын асуудал хүндэрч, АНУ нэмэлт эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар болсон нь Европын хувьцааны ханш унахад нөлөөллөө гэж шинжээчид үзэж байна.
АНУ-аас Оросын нэр бүхий компаниудыг бондын зах зээлд оролцох боломжийг хаасан бол Европын холбоо долдугаар сарын эцсээр хориг арга хэмжээгээ чангатгана гэжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, хориг арга хэмжээг нэмэгдүүлэх нь АНУ-ын улс төрийн сонирхолд аюултай. Олон улсад хуваагдмал байдал бий болох боломжтойг сануулаад, "Энэ бүхний үр дагаварт бидний харилцаа дуусгавар болно. Ингэснээр үнэхээр том гарз, хохирол учрах юм" гэжээ.
АНУ-д өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо огцом буурчээ
АНУ-д өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өнгөрсөн долоо хоногт 3,000-аар буурч 302,000-д хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамаг болох 310,000-аас эрс бага хэмжээ болжээ. Ийнхүү долоо жилийнхээ доод хэмжээнд хүрч буурсан нь хөдөлмөрийн зах зээл сэргэж буйг илтгэх дохио байж болох юм.
Хэрэв хөдөлмөрийн зах зээл хүчтэй сэргэж байвал төв банк бонд худалдан авах дүнгээ дахин буууруулж, оны эцэст уг хөтөлбөрөө зогсоохоор төлөвлөж байгаа юм. Нью Йорк дахь HSBC Securities-ийн шинжээч Ryan Wang “Хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий үзүүлэлтүүд зах зээл зарим талаараа сэргэж байгааг илтгэж байна. Тэтгэмжийн дүн хамгийн бага түвшиндээ хүрлээ. Одоо эхний хагас жилд ажиглагдсан ажил олголтын хэмжээ хоёрдугаар хагаст хадгалагдах эсэхэд бид хариулт өгөх ёстой” гэжээ. Тэгвэл шинээр баригдаж буй орон сууцны хэмжээ есөн сарынхаа доод хэмжээнд хүрчээ.
Австралийн хувьцаа зургаан жилийнхээ дээд хэмжээнд хүрлээ
Уул уурхайн хувьцааны ханш өссөн нь Австралийн хөрөнгийн зах зээлийн индексийг өсгөжээ. Хятадын эдийн засгийн өсөлт таамагласнаас өндөр гарсан болоод компаниудых нь үйлдвэрлэл сайн байгаа нь хувьцааны ханш өсөхөд нөлөөлсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!