Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ хориг тавьсны дараагаас рублийн ханш унаж эхэлжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ Оросын хэд хэдэн компани, банкуудын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авсан тухай мэдээлэл гарсны дараа Оросын валютын ханш биржээс гадуурх зах зээл дээр сүүлийн хоёр долоо хоногт байгаагүй түвшиндээ хүртэл унажээ. 

Нью-Йоркийн нэг сарын форвард гэрээний үнэ 0.5 хувиар буурч нэг доллар 34.85 ам доллар болсон байна. Түүнчлэн хориг арга хэмжээнээс үүдэж Оросын зах зээл 5-6 хувиар сууна гэж Firebird Management-ийн удирдах түнш Иан Хааг мэдэгдсэн байна.

Харин Нью-Йоркийн Daniloff Capital судалгааны хэлтсийн Илья Кравец Америкийн хориг арга хэмжээ зах зээл дээр нэг их уналтыг дагуулахгүй гэж үзэж байгаа юм байна. “Оросын зах зээл зөвхөн АНУ-ын хориг арга хэмжээнээс болоод энэ онд хамгийн бага түвшинд хүртлээ унана гэж би бодохгүй байна” хэмээн тэрбээр өгүүлжээ.

Энд дуулгахад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байгаа талаар мэдэгдсэн юм.

Хориг арга хэмжээний хүрээнд “Роснефть”, “НОВАТЭК”, ВЭБ, Газпромбанк дунд болон урт хугацааны санхүүжилт авах боломжгүй болж байгаагийн дээр эдгээр компаниудад удаан хугацааны санхүүжилт олгохыг Америкийн хөрөнгө оруулагчдад хоригложээ.