Нийслэлд баригдаж буй барилгуудын тал орчим хувь нь Хан-Уул дүүрэгт байдаг гэнэ.
Одоогоор тус дүүрэгт 90 гаруй иргэн, компанийн 500 гаруй цэгт барилгын ажил өрнөж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар дээрх барилгын ажилчдын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчил олон гарчээ.
Түүнчлэн Зайсан орчимд байгаль орчин, газар олголт, ус дулааны асуудлыг хуулийн дагуу шийдэж чадаагүй 104 барилга байгаа аж. Хан-Уул дүүрэгт он гарсаар үйлдвэрлэлийн осол найм бүртгэгдсэнээс гурав нь дээрх барилгууд дээр гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!