Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Алтаргана” наадам өнөөдөр эхэлнэ

ikon.mn
2014 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Дэнж хотойтол нааддаг дэлгэр Монголын их цэнгэл наадмын өдрүүд үргэлжилсээр байна. Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадын үеэр зарим аймгийн тэгш ой тохиож байгаа билээ.

Эдгээр өдрүүдэд хэнтийчүүд мөн баяр наадам, түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Галшар сумын 90 жилийн ой энэ сарын 19-21-нд болох юм байна.

Түүнчлэн Мөрөн суманд энэ сарын 25, 26-ны өдрүүдэд “Түмэн адууны баяр” болох ажээ.

Харин өнөөдөр Дадал суманд "Алтаргана" их наадам зохион байгуулагдах юм. Дашрамд дурьдахад, “Алтаргана” наадам хоёр өдөр үргэлжлэх юм байна.