Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Цахимаар газар өмчлөх тухай мэдээлэл хийнэ

ikon.mn
2014 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АСА циркийн гадна талбай болон 7 буудлын эцэст

10:00, 13:00 цагт: Эрүүл мэндийн сайдын 2014 оны 127 дугаар тушаал "Эрүүл мэндийн довтолгоо" арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулагдана.\ 10:00 цагт АСА циркийн гадна талбайд, 13:00 цагт 7 буудлын эцэст\

НЗДТГ-ын А танхимд

11:00 цагт: НИТХ-аас баталсан 52 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийг цахимаар олгох журам баталсан. Журмын дагуу ирэх сараас эхний байршлуудад газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаар мэдээлэл өгөхөөр Нийслэлийн Засаг дарга хэвлэлийн бага хурал зарлалаа.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

12:00 цагт: Монголын шатрын холбооны удирдах түр зөвлөл хэвлэлийн бага хурал зарлалаа.

Төрийн өмчийн 11-р байрны 107 тоотод

14:00 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газраас Үндэсний баяр наадмын хурдан морины уралдаанд хяналт тавьж ажилласан талаар мэдээлэл хийнэ. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

18:00 цагт: “Улаанбаатар уран баримал -2014” наадмын хүрээнд баригдсан 30 уран баримлаас шилдгийн шалгаруулах ёслолын ажиллагаа, урлагийн тоглолт болно.