“Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулахад тус улсын Ерөнхийлөгч Хасан Роуханийн хэлснээс ч бага хугацаа шаардлагатай байж болно” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри өчигдөр мэдэгдлээ.
Үүний өмнө Ираны Ерөнхийлөгч энэ хугацааг 3-6 cap гэсэн бөгөөд “Үүнээс ч өмнө хэлэлцэж тохиролцох боломж бий. Шийдвэр гаргахад Иран улс хэр бэлэн байхаас л бүх зүйл шалтгаална” хэмээн Ж.Кэрри хэлжээ.
“Иран улс цөмийн хөтөлбөрөө бүрэн энхийн зорилготой гэдгийг тов тодорхой харуулж чадвал бүтэхгүй зүйл гэж байхгүй. Бүх дэлхийд ингэж харуулж чадвал нөхцөл байдал санаснаас хавьгүй хурдан сайжирч болно” хэмээн тэрбээр мөн тэмдэглэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!