Шведийн 53 настай Сверкер Йоханссон гэх эр өдөрт л 10000 нийтлэл “Википедия”-д зориулан бичдэг гэнэ. Сверкер нийтдээ 2,7 сая эх бичсэн бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том цахим нэвтэрхий тольд байх нийт эхийн 10 гаруй хувийг эзлэж байгаа юм.
Зарим админуудыг түүнийг шүүмжилдэг ч тэрбээр бүх зүйлийг зөв хийдэг гэдэгтээ итгэлтэй байдаг тухай Уолл Стрит Жорнал мэдээлжээ.
Өдөрт 10 мянга гаруй нийтлэл бичнэ гэдэг энгийн хүч яагаад ч амжихааргүй, харин Сверкер Йоханссон өөрийнхөө нууцыг Америкийн сэтгүүлчдэд дэлгэж, нийтлэлээ өөрөө бичдэггүй хэмээсэн байна.

Түүний өмнөөс өөрийнх нь он удаан жил ажиллан боловсруулсан Lsjbot хэмээх тусгай программ бүхнийг хийдэг гэнэ. Энэхүү программ нь Йохансоны өгсөн мэдээллийн бааз дээр тулгуурлан нийтлэлийг боловсруулдаг аж.
Одоогоор Lsjbot программ зөвхөн Шведийн болон Филиппиний цахим нэвтэрхий толины салбарт нийтлэлүүдийг бичдэг бөгөөд амьтан, шавжны ховор төрлүүдийн талаар бичиж “мэргэшсэн” гэнэ.
Сверкер Йохансоны хичээл зүтгэлээр өнгөрсөн жил гэхэд Википедияд сая гаруй нийтлэл орсон байна. Харин эдгээр нийтлэлүүдийн тал хувийг түүнийн боловсруулсан программ бичжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!