Сан-Францискод байрладаг BACtrack нэртэй стартап компани согтолтыг хэмждэг төхөөрөмж бүтээжээ.
Ухаалаг гар утастай Bluetooth технологиор холбогдож согтолтын түвшинг мэдээлдэг энэ төхөөрөмж түлхүүрний оосорны хэмжээтэй.
Үнийн хувьд 49 доллар болох уг төхөөрөмжийг хүмүүс хувьдаа хэрэглэснээр өөрийгөө хянах, элдэв эрсдлээс сэргийлэх боломж нээгдэж байгаа юм.
Анх цагдаа нарт зориулсан төхөөрөмж бүтээж байсан BACtrack одооноос олон нийтэд зориулсан хувилбарыг ийнхүү хямд үнэтэйгээр гаргаж байгаа ажээ.
Хэр согтсоноо заавал цагдаагаар хэмжүүлэх биш өөрсдөө хэмжиж чаддаг болж байгаа нь дэвшил юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!