Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Баттөр, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Б.Найдалаа болон урт хугацаанд үүргээ биелүүлэх боломжгүй болсон Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламж бодлогын газрын дарга Д.Болдбаатар нарыг чөлөөллөө. Харин
Засгийн газрын шийдвэрээр 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд ТУЗ-ийн дарга, гишүүдийг нь Засгийн газар томилж, чөлөөлдөг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!