Гадаад харилцааны яамны хурлын Зөвшилцөл танхимд
08:30 цагт: Олон улсын "Алтаргана-2014" наадмыг угтаж "Буриадын Алтаргана наадам, түүний түүх, үр нөлөө" сэдэв олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Тус хуралд ОХУ, БНХАУ-аас нийт 60 гаруй эрдэмтэд, монголоос 40 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл тавина.
ШУТИС-д
10:00 цагт: ШУТИС, БНСУ-ын тэргүүлэх их сургууль KAIST-тай хамтарсан семинар болох бөгөөд манай улсын эдийн засаг, аж үйлдвэржилтийн амин чухал элементүүд болж байгаа мехатроник, эрчим хүчний шинэ эх сурвалж, биотехнологи ба шинэ тусгай материал зэрэг өндөр технологиудийн талаар илтгэлүүд хоёр өдрийн турш хэлэлцэгдэх ажээ.
Улаан гэр галлерейд
19:00 цагт: Дуу хөгжмийн салбарын мэргэжилтнүүд цуглан "Хөгжмийн Салбарын Бизнес Хөгжил" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!