Үндэсний их баяр наадмаар худалдааны зах, нийтийн хоол, үсчин, хими цэвэрлэгээний газрууд амарсан.
Хуваарь ёсоор худалдаа үйлчилгээний газрууд өнөөдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэллээ.
Харин Нарантуул худалдааны төв энэ сарын 23-наас эхлэн ажиллана.
“Дүнжингарав” худалдааны төв энэ сарын 17–ныг дуустал амраад 18-наас эхлэн ажиллах юм байна.
Мөн “Скай” их дэлгүүр энэ сарын 16–ныг дуустал амраад, маргаашаас буюу 17–ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!