Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-IBM компаниуд хамтарч ажиллахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр Apple болон IBM компаниуд хамтарч ажиллах гэрээ байгуулснаа зарлалаа.

Энэ нь маш том хамтын ажиллагааны эхлэл юм. IBM корпораци нь бизнесийн хэрэглээний (enterprise) хамгийн том нийлүүлэгчдийн нэг.

Тэд сервер төхөөрөмж, программ хангамжийн шийдлээс гадна өөрсдийн бүрдүүлсэн асар том (Big Data) өгөгдлийн сангаас бизнесийн байгууллагуудад хэрэгтэй мэдээллийг нь боловсруулж өгөх, консалтинг үйлчилгээ зэргийг эрхэлдэг.

Ингэснээр Apple компани өнөөг хүртэл хувь хэрэглэгчийн зах зээлийн том тоглогч байснаа өргөтгөж бизнесийн хэрэглэгчийн зах зээл рүү нэвтрэх зам тавигдаж байгаа юм.

IBM нь өөрийн шийдлүүдээ iPad, iPhone төхөөрөмжүүдэд зориулан гаргаж мөн эдгээр төхөөрөмжүүдийг өөрийн борлуулалтын сувгаар байгууллагын зах зээлд гаргах гэнэ.

Хоёр компани 30-аад жилийн өмнөөс Персональ Компьютерын зах зээлд ширүүн өрсөлдөгчид байснаа ийнхүү өнөөдөр хамтрагчид болж байна.

Apple-ын CEO Тим Кук хэлэхдээ "энэ алхмыг хийснээрээ бид Apple, IBM хоёр компани л зөвхөн үзүүлж чадах тэр бүтээгдэхүүнүүдийг байгууллагын зах зээлд хүргэх болно" гэжээ.