
Энэ сарын 8-12-ны өдрүүдэд Унгар улсын Печ хотноо XI дэх удаагийн чөлөөт бөхийн оюутны ДАШТ болж байна.
Энэ жил 2000 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Печ хотод болж буй уг тэмцээнд 30 гаруй орны 400 орчим оюутан бөхчүүд оролцож байна.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр Монголын тамирчдаас хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.
Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн 57, 65, 74, 74 кг-ын жингүүдийн барилдаан болж, 57 кг-ын жинд Б.Хаш-Эрдэнэ, 65 кг-ын жинд Б.Батмагнай нар хүрэл медаль хүртлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!