Нийслэл хотноо эхэлсэн даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээний блиц (5 мин+нүүдэл бүрт 3 сек-ийн бонус) тоглолт өчигдөр болж ОХУ-ын ОУИМ Матрена Ноговицына 14 оноогоор аваргалж, Украины Виктория Мотричко 13, Дарья Ткаченко 12 оноогоор удааллаа.
Өчигдөр болсон нээлтийн ажиллагааны үеэр үндсэн тэмцээний сугалаа явагдсан бөгөөд өнөөдрөөс эхлэн энэ сарын 15-г хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 10 орны 16 шилдэг даамчид тойргийн журмаар өрсөлдөнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!