Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн гар утасны бизнес уналтад оржээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Даваа гарагт Самсунг корпораци сүүлийн улирлын санхүүгийн тайлангаа зарласан нь шинжээчдийг гайхшрууллаа.

Самсунгийн нийт ашиг өмнөх оны мөн үеэс 24 хувь буурч 7.1 тэрбум долларт хүрсэн байна. Энэ нь гар утасны бизнесийн үзүүлэлт юм.

Цаашдаа ч байдал үүнээс сайжрахгүй гэж Самсунг корпораци хувьцаа эзэмшигчиддээ зарлажээ.

Уналтын шалтгааныг шинжээчид дараах байдлаар тайлбарлаж байна.

High-end буюу өндөр үнэтэй гар утасны зах зээлд тэд Apple-ын зах зээлээс булаах гэж оролддог ч сүүлийн үед зогсонги байдалд оржээ.

Харин дунд ба бага үнэтэй утасны зах зээлд Самсунг Хятадын үйлдвэрлэгчдийн ширүүн өрсөлдөөнтэй тулгарчээ.

Үнэндээ Андройд системтэй утас үйлдвэрлэх нь маш амархан болсон тул энэ салбарт Самсунгаас дутахгүй үзүүлэлт, хэлбэр хийцтэй боловч маш хямд үнэтэй гар утаснууд хүч түрэн орж ирсэн байна.

Apple-ын OS нь нээлттэй биш, мөн хийц, материалын хувьд хүн бүр хямд аргаар дуурайгаад хийчих боломжгүй байдаг. Харин Самсунгтай яг ижил гар утасыг хэд дахин хямд үйлдвэрлэх боломж улам бүр нээлттэй болсоор байгаа юм.

Энэ шалтгаанаас болоод Самсунгийн гар утасны бизнес хямралд оржээ.

Одоо тэдний аврагдах боломж нь чанар хийц, технологийн хувьд бусдаас эрс ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн хэт түгээмэл болсон Андройд системээс татгалзах шаардлага байж магадгүй юм.