Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Бразил : Герман - Хамгийн их жиргээтэй спортын тэмцээн боллоо

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Хоёр долоо хоногийн өмнө ДАШТ-ий Бразил - Чилийн тоглолт Twitter-ын рекордыг эвдэж нийтдээ 16.4 сая tweet хийгдэж оргил үедээ минутад 389 мянган tweet хийгдсэн нь спортын түүхэн дэх дээд амжилт байлаа.

Үүнээс өмнө Superbowl 48 тэмцээний үеэр минутад 382 мянга tweet хийгдэж байжээ.

Тэгвэл өнөө өглөөний Бразил-Германы тоглолт энэ дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тэмцээний үеэрх нийт tweet нь 35.6 сая хүрч Германы тоглогч Сами Хедирагийн 29 дэх минутад хийсэн гоолын үеэр минутанд 580 мянган tweet хийгдсэн байна.

Тэмцээний үеэрх оргил агшнууд