Өнгөрсөн ням гаригт Төв аймгийн Баянцогт сумын нутагт Улаанбаатар хотоос 35 км зайд 14 хүн гэмтэж бэртэн, гурван хүн амь насаа алдсан харамсалтай осол гарчээ.
Тодруулбал, 0223 УБС улсын дугаартай "Гранд марк II" маркын автомашин, 9737 УНБ улсын дугаартай "Мицубиши ривир" маркын автомашинтай мөргөлдсөний улмаас 14 хүн гэмтэж бэртэн, гурван хүн амь насаа алдсан байна. Амиа алдсан гурван хүний нэг нь дөрвөн настай хүүхэд байсан аж.
Мөн есөн зорчигчийн дөрөв нь хүүхэд байсан гэнэ.
"Гранд марк II" автомашины хувьд Төв аймгийн Баян-Хангай сумын наадмыг зорьж явсан аж.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!