Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадтай байгуулсан гэрээг сунгажээ

Б.Ирээдүй
2014 оны 7 сарын 8
Зууны мэдээ

Монголбанкнаас гадаад худалдааны томоохон түнш орнууд болох Солонгос, Оросын төв банкуудад хандан своп хэлцэл байгуулах тухай хүсэлтээ илэрхийлсэн.

Солонгос судалж байгаа бол Орос ирэх есдүгээр сард зохион байгуулагдах Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа аж.

Харин Хятадын Ардын банк хооронд “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-г гурван жилээр сунгажээ. Үүний үр дүнд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа нэг валютаас шууд хамаардаг байдал буурсан байна.

Своп хэлцлийн хугацааг сунгаснаар валютын дотоодын захад тогтворгүй байдал үүссэн тохиолдолд юанийг Монголбанк түргэн шуурхай бүрдүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

 

Зураг