Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Hero энтертаймент”-ын уран бүтээлчдэд эрүү үүсгээгүй гэв

Монголын мэдээ
2014 оны 7 сарын 8
Монголын мэдээ
Зураг зураг

“100 чухал сэдэв” нэвтрүүлгийг хий­сэн “Hero энтертаймент” сту­­дийн холбогдох албан тушаалт­нуу­­дад эрүүгийн хэрэг үүсгэн шал­гаж байгаа гэсэн мэдээлэл сүү­­лийн үед хэвлэл мэдээллээр ца­­цагдаж байгаа.

Тэдний төмөр за­мын тран­зит тээврийн асуудлаар хий­­сэн нэвт­рүүлэг үндэсний аюул­гүй бай­далд заналхийлсэн хэмээн ал­­баны эх сурвалжууд шалгаж эхэл­сэн гэх мэдээлэл цацагдсаны дараа Ерөн­хийлөгч энэ асуудлаар байр суу­риа илэрхийлж уран бү­тээлч­дийг хийсэн бүтээлийнх нь төлөө хорьж, шалгадаг байж бо­лохгүй гэсэн юм.

Тэгвэл эдгээр уран бү­тээлчдэд үнэхээр эрүү үүсгэн шал­гаж байгаа эсэх талаар УЕПГ-ын ХМОНХА-ны дарга Т.Сүхбаатараас тодрууллаа. Тэрбээр “100 чухал сэдэв” нэвтрүүлэг хийсэн “HERO эн­тер­таймент” студийн холбогдох хү­мүүст эрүүгийн хэрэг үүсгэн шал­гаагүй.

Харин ТЕГ-ын Мөр­дөн байцаах хэлтсээс зарим асууд­лыг тодруулахаар ЭБШХ-д заас­ны да­гуу хойшлуулшгүй ажиллаагаа­нуу­дыг хийж байгаа бөгөөд Нийс­лэлийн прокурорын газраас хяналт тавьж байна” гэсэн хариулт өглөө.

Зураг