Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутнуудын заавал судлах хичээлийн жагсаалтыг баталлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг баталсантай холбогдуулан БШУ-ны сайдын тушаалаар бакалаврын ерөнхий суурь чиглэлийн  заавал судлах хичээлийн жагсаалтыг баталжээ. 

Уг жагсаалтад

  • Монголын түүх
     
  • Монгол хэл бичиг, найруулга зүй
     
  • Хүний хөгжил, харилцааны ёс зүй
     
  • Сэтгэлгээний түүх, соёл гэсэн хичээлүүд багтсан байна. 

Эдгээр хичээлийг заавал сонгон судалснаар эх хэлээрээ логик дэс дараалалтай, үндэслэлтэй товч тодорхой, үнэн зөв амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх чадвартай болно. 

Мөн Монголын түүхийн нэгдсэн сурвалж бичгүүдийг тоймлон дүгнэж, хөгжилд нөлөөлсөн дотоод гадаад хүчин зүйлсийн талаар  шүүмжит дүгнэлт хийх түүнийгээ нотлон мэтгэлцэх, бүтээлч сэтгэлгээ, хувийн зохион байгуулалт, өөрийгөө хянах чадвар, багаар ажиллах чадвар, нийгэм хүмүүнлэгийн үйл ажиллагаанд биечлэн оролцох зохион байгуулах чадварт суралцах юм байна. 
 

Зураг
14 | 18 | 19 цаг