Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ

ikon.mn
2014 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш  буюу есний өдөр эхлэх гэж байна. 

Бүртгэл Монгол бөхийн өргөөнд хоёр  өдөр үргэлжилнэ. Энэ жилийн наадамд хүчит 512 бөх зодоглох ажээ.

Харин үндэсний их баяр наадмын өсвөрийн барилдаанд барилдах 14-15 насны хүүхдүүдийг 8, 9-ний өдөр “Монголын хүүхдийн ордон”-д бүртгэнэ. 

Бөхчүүд дараах материалуудыг бүрдүүлэн өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.

  • Хоёр хувь цээж зураг 
     
  • Даатгалын төлбөр
     
  • Иргэний үнэмлэх
     
  • Цолны үнэмлэх

Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг Үндэсний бөхийн салбар хорооноос анхаарууллаа.