
Энэ оны хагас жилийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 33 мянга 900 болж өнгөрсөн оны мөн үеэс 18.8 хувиар буурчээ.
Үүнийг өмнөх жилүүдийн эхний хагас жилтэй харьцуулахад 2008 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт аж.
Тухайлбал энэ оны эхний таван сарын хугацаанд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 38 мянга байсан бол зургаадугаар сарын эцэс гэхэд 4100-гаар буурчээ. Харин Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн дунд боловсролгүй иргэдийн эзлэх хувь харьцангуй бага байгаа гэнэ.
Тодруулбал дийлэнх буюу 40.1 хувь нь бүрэн дунд, 36.5 хувь нь бакалаврын боловсролтой байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэхүү бүтэц сүүлийн нэг жилийн туршид хэвээр хадгалагдаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!