Өчигдөр Бразилийн Сан Пауло хотын Кампина дахь Самсунгийн үйлдвэрээс их хэмжээний бараа хулгайд алдагджээ.
20 этгээд үйлдвэрийн ажилтны дүрээр үйлдвэрт нэвтэрч 36 сая долларын таблет, гар утас, зөөврийн компьютер зэргийг хулгайлсан байна.
Шөнийн ээлжийн 200 орчим ажилчид байсан ч автомат буугаар зэвсэглэсэн этгээдүүдийн эсрэг арга хэмжээ авч чадаагүй ажээ. Дээрэмчид нийт долоон ачааны машинд барааг ачин авч явсан байна.
Самсунгийн төлөөлөгч хүний биед хохирол учраагүйг батлаад хэргийг илрүүлэхээр цагдаа нартай хамтран ажиллаж байгаа гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!