• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ руу нисэх гэж байгаа бол үүнийг анхаар

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 7
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын Transportation Security Administration (TSA) байгууллага Ням гарагт нислэгийн үеийн аюулгүй байдлыг чангатгах болсноо зарлав.

Шинэ журмаар бол АНУ руу шууд нислэг хийх онгоцны буудал дээр зорчигчдын электроник төхөөрөмжүүдийг асаалгаж шалгаж эхэлсэн байна.

Үүнд гар утас, зөөврийн компьютер зэрэг төхөөрөмжүүд орно. Хэрвээ төхөөрөмж асахгүй бол онгоцонд оруулахгүй юм байна.

Өөрөөр хэлбэл авч яваа төхөөрөмж тань хэвийн ажиллагаатай ердийн техник гэдгийг баталж харуулах ажээ. Учир нь террористууд гаднаасаа яг гар утас, компьютер мэт харагддаг, хяналтын системээр мэдэгдэлгүй нэвтэрдэг тэсрэх бодис онгоцонд нэвтрүүлэх магадлал нэмэгдсэн байгаа гэнэ.

Энэ шалгалтыг Европ, Африк, Ойрхи Дорнодын онгоцны буудлуудаас АНУ руу зорих аялалууд дээр хийж эхэлжээ.

Энэ нь түр зуурын авах арга хэмжээ биш ба цаашдаа байнга үргэлжлэх гэнэ. Бүр илүү олон шаардлагууд ч нэмэгдэх төлөвтэй юм байна.

Ялангуяа iPhone, Galaxy төрлийн утаснуудыг илүү шалгаж байгаа ажээ. Тиймээс таны утасны цэнэг дуусаад асахгүй байвал хураагдаж болзошгүй юм.

 

Эх сурвалж: theguardian.com

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг