• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн хэрэгслийн наадмын зөвшөөрлийг хаанаас авах вэ

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 7
iKon.MN

Баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, хурдан морины бариа явах тээврийн хэрэгслүүдэд  А, Ж, , Ү, Г, М, М зөвшөөрөл олгогдоно. 


“А” – Нийслэлийн засаг даргын тамгын газар
“Ж” – Нийслэлийн аялал жуулчлалын газар
“DК” – Гадаад харилцааны яам
“Ү” – Дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс 
“М” , “М” ,“Г” –Нийслэлийн Замын цагдаагийн газрын дүүргүүд дэх ЗЦТ-аас олгоно.

Зөвшөөрлийн үнэ, худалдаалах цэгүүд:

Д\д

Зөвшөөрлийн нэр

Үнэ

Худалдаалах цэг

1

“А”

20000 төгрөг

Хангарьд ордны нэг давхарт

 

2

“Ж”

20000 төгрөг

Нийслэлийн аялал жуулчлалын газар

3

“Д”

20000 төгрөг

Хангарьд ордны нэг давхарт

4

“Ү”

10000 төгрөг

Дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтсүүдэд

5

“М” ногоон

10000 төгрөг

Замын цагдаагийн газарт

6

“М” улаан

3000 төгрөг

Замын цагдаагийн газарт

7

“Г” ногоон

10000 төгрөг

Замын цагдаагийн газарт

Маршрут:

 “А” зөвшөөрөл: \200ш\ 

“А” зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ  Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюун түлхүүр” сангийн хашаанд орж зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь НЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад  “DК” зогсоолын хойд талд барилгын талбайд байрлана.

“Ж” зөвшөөрөл: \120ш\ 

“А” зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун  хойд талд тэмдэгт заасан газар байрлуулна. 

“DК” зөвшөөрөл: \80ш\ 

“А”, “Ж” зогсоолын нэгэн адил замаар явж, Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд тэмдэгт заасан газар байрлуулна. 

“Ү”, “Г” зөвшөөрөл: \3000ш\ 

НЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд “Хурд” хорооллын урд зогсоол, мөн  “Суруга Монгол” компанийн зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршлын гүүр, Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжаар зогсоолын талбайд байрлуулна.

“M” 3000ш, “М” 1000ш зөвшөөрөл: /Зөвхөн Хүй долоон худаг явна./

“М”  \улаан\ зөвшөөрөлтэй жолооч нар Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад Хүй долоон худаг руу эргэдэг 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.

“М” \ногоон\ зөвшөөрөлтэй бол Хүй долоон худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт газар тээврийн хэрэгсэлээ байрлуулна. 

“Ү”, “Г” зөвшөөрөл авсан тээврийн хэрэгсэл хүй долоо худагт “Ү”,”Г” гэсэн үсгээр ялгасан авто зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна. Уг зогсоол руу Хүй долоон худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт заасан зогсоолд хүрнэ.

Хүй долоон худаг орчмын тээврийн хэрэгслийн зогсоолын хуваарь

  •  “Г”, “Ү”, “М”  зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад Хүй долоон худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.
     
  • “А”, “Ж”, “ДК”, “М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр даваад Хүй долоон худаг руу эргэдэг 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна. 
     

Анхаарах зүйлс

  • 2014.7.13-ны өдөр Хүй долоон худагт болох уяачдын наадамд Улсын наадмын “А, Ж, ДК, Г, Ү, М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд тус тусын үсгээр тэмдэглэсэн зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна. 
     
  • 2014.07.11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс өмнө 2 цагийн өмнө НЗЦГ-ын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
     
  • 2014.07.12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас “Г, Ү” зогсоол руу эргэдэг гарц хүртлэх замыг зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа “Г, Ү” зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг