Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Сэрсэн Тал” Соёлын Наадмыг 2014 оны 7 сарын 11, 12-нд Хүй Долоон Худагт зохион байгуулах гэж байна.
Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

Тус наадмыг 2008 оноос хойш Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, МУЗ-ийн ажиллагсад, уран бүтээлчид нэгдэн 200 гаруй хүн хамтран сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна.
2014 оны Соёлын Наадмыг шинэлэг агуулга, сонирхолтой арга хэмжээгээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхэд Улсын Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Соёл, Урлаг Хөгжүүлэх Сан болон ХААН Банк ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.
Зохион байгуулагчдын зүгээс “Соёлын Наадам”-ыг Зүүн Өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэг хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор тус наадмыг олон улсын түвшинд өргөжүүлэхээр зорьж байна.
Хүй Долоон Худаг дахь Соёлын Наадмын үеэр “Сэрсэн Тал” үндэсний урлагийн тоглолтыг зохион байгуулахаас гадна “Монголы нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон байгуулж, Их Монгол, Монгол үндэстэн ястны өртөө, нум сумын харваа, уран бичлэг, эсгий урлаг, ардын аман зохиол, нүүр будалт, хөрөг зураг зэрэг өртөөгөөр дамжуулан Монгол үндэсний өв соёл, уламжлалыг наадамчин олонд таниулан сурталчилах, нээлттэй оролцох боломжийг болгох болно.
“Сэрсэн Тал” Соёлын наадмын хэвлэлийн бага хурал 2014 оны 7-р сарын 8-ны өдрийн 12.00 цагт Монгол Ньюс ХХК-ны байранд болно.
Санаачлагч: МЕТАА Компани, БНСУ
Зохион байгуулагч: МУ-ын Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл
Ивээн тэтгэгч: Улсын Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам,, Соёл Урлаг Хөгжүүлэх Сан, ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!