Скайтел компани 15 жилийн ойгоо тохиолдуулан хэрэглэгчиддээ 2014 оны эхнээс ойн бэлгүүдээ өгч эхэлсэн бөгөөд энэ удаа Чанарын Удирдлагын Тогтолцоог үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлснийг нотлон харуулах Олон улсын батламжийг хүлээн авч удаах бэлгээ барьж байна.
Скайтел компанийн Гүйцэтгэх Захирал Д.Болор “Манай компани 1999 онд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн үүрэн холбооны салбарт бизнесийн өрсөлдөөнийг эхлүүлж, тансаг хэрэглээ байсан гар утсыг хүн бүрийн хэрэглээ болгон үйл ажиллагааныхаа цар хүрээг тасралтгүй шинэчлэн хөгжүүлж, хэрэглэгчиддээ хэрэгцээ шаардлагад нь нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж ирсэн. Олон улсын Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг компанийн бүхий л үйл ажиллагааг хамруулан, нийт ажилтнуудынхаа оролцоотойгоор нэг жил гаруйн хугацаанд амжилттай хэрэгжүүлэн ISO 9001:2008 стандартын батламжийг олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэн баталгаажуулалтын TUV Rheinland байгууллагаас хүлээн авч байна”
Олон улсын ISO 9001:2008 стандартчлалын шаардлагуудыг хангах ажлын хүрээнд чанарын удирдлагын тогтолцоог бий болгон хэвшүүлснээр, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагуудыг тодорхойлон чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр тогтмол хангаж, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэн байгууллагын дотоод болон гадаад үйл ажиллагаагааг тасралтгүй сайжруулан ажиллах бүх талын нөхцөлүүд бүрдэж байгаа юм.
Скайтел компани нь Чанарын удирдлагын тогтолцоон дээрээ суурилан хэрэглэгчийн үйлчилгээний чанараа Олон улсын түвшинд хүргэх зорилго тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өөрсдийн амжилт, ажлын туршлага, ажилтнуудынхаа бүтээлч санаачлага, ур чадвар дээр үндэслэн Сингапур улсын “Service Excellence” (Үйлчилгээний төгөлдөршил) үйлчилгээний стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Дашрамд дурьдахад, Скайтел групп 15 жилийнхээ ойн босгон дээр хөгжлийнхөө түүхэнд бас нэгэн чухал алхамыг хийж, сүүлийн үеийн дэвшилтэт технологи GSM бүлийн 3-р үеийн HSPA+ технологийг Монгол орон даяар нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэн одоогийн байдлаар 21 аймаг 200 гаруй сум суурин газар суурилуулаад байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!