Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт ДАРХАН АВАРГА цол олгоно

ikon.mn
2014 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Туушин зочид буудалд 

10:00 цагт: Бизнесийн орчин дахь авилагын талаарх судалгааны үр дүнг нийтэд мэдээлнэ.

Тахарын албанд

10:00 цагт: УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Тахарын албанд ажиллана.

Хангарьд ордны 14 давхарт

11:00 цагт: ИТХ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран “Найрсаг Улаанбаатар 375” хөтөлбөрийн хүрээнд жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.

ҮХАА-н 9 давхарын хурлын зааланд 

11:00 цагт: Арьс ширний үйлдвэрлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр батлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хуралтай.

Төрийн ордонд 9 хөлт цагаан тугт танхимд

11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  дархан аварга цол гардуулна   /А.Сүхбат, Г.Өсөхбаяр/ нарт

Хэвлэлийн Хүрээлэнд

12:00 цагт: Монгол Улсад хөдөлмөрийн салбар доголдож эхэлснийг Засгийн газрын тэргүүнд уламжилж үүсээд байгаа ноцтой асуудлын талаар Монголын хөдөлмөрийн бүх биржүүд мэдээлэл хийнэ.

Хүүхдийн төлөө үндэсний газарт

14:00 цагт: Санхүүгийн зохицуулах хороо, Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын даатгагчдын холбоо хамтран "Хурдан морины унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал"-ын асуудлаар гурван талт санамж бичигт гарын үсэг зурна.