Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Мал худалдаалах түр цэг ажиллуулж эхэллээ

ikon.mn
2014 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Улсын баяр наадмыг угтсан орон нутгийн малын худалдаачдад зориулан Баян­­зүрх дүүргийн Засаг дар­га захирамж гарган Мал худалдаалах түр цэг бай­гуулжээ.

Тус захирамжид энэ са­рын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрх товчоо, “МТ” ша­тахуун түгээх станцын зүүн хэсэгт байгуулах, зөв­шөөрөгдсөн цэгээс бусад хэсэгт мал худалдаалах, аймаг, сумдын мал бүхий ир­гэдийг оруулахгүй байх, малын шилжих хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон бусад бай­гуул­лагад даалгажээ.

Харин түр цэгт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршдог “Баяндэмбэрэл” ХХК-ийн Мал эмнэлэг, үрж­лийн нэгжийн эмч нар ажиллаж, худалдаалж байгаа малд халдварт өвч­нөөс сэргийлэн үзлэг тан­далт хийж, малын эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилтад хяналт тавих аж.