Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд анхаарах зүйлс

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Иргэд нийслэл болоод харъяа орон нутгийн эрүүл мэндийн газартаа үйлчлүүлэхдээ бичиг баримт дутуу гэх шалтгаанаар үзлэг оношлогоонд хамрагдаж чаддаггүй тохиолдол олон байдаг аж. 

Иймд НЭМГ-аас иргэддээ дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд бүрдүүлэх материал:

1. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд:

  • Амбулатори, поликлиникээр үйлчлүүлэхдээ:

1. Өвчтний карт
2. Өрхийн эмчийн анхны үзлэг хийгдсэн байх /өрхийн эмчийн заалт/
3. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
4. Иргэний үнэмлэх 

  • Стационарт хэвтэн эмчлүүлэхдээ:

1. Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг 
2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
3. Нийгмийн даатгалын дэвтэр
4. Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний  бичлэг, рентген зураг/ 
5. Иргэний үнэмлэх
6. Ажилтан болон оюутнуудаас ЭМД-ын 10 хувь /5100 төгрөг/
7. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахаа гм/

  • Дүүргийн Нэгдсэн эмнэлэгт:

1.   Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг 
2.   Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
3.   Төрсний гэрчилгээ
4.   Нийгмийн даатгалын дэвтэр
5.   Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг/ 
6.   Иргэний үнэмлэх
7.   Өвчтөний карт /Анх удаа бол амбулаторийн карт/
8.   Ажилтан болон оюутнуудаас ЭМД-ын 10 хувь /5100 төгрөг/
9.   Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахаай гм/

  • Амаржих газарт /Төрөхийн тусламж, үйлчилгээ авахдаа/

1.   Иргэний үнэмлэх
2.   Жирэмсний хяналтын солилцох хуудас
3.   Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай гм /

  • Эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ авахдаа:

1.   Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг
2.   Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
3.   Нийгмийн даатгалын дэвтэр /Ажил эрхэлдэг бол/
4.   Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг г/м/
5.   Иргэний үнэмлэх
6.   Ажилтан болон оюутнуудаас ЭМД-ын хуулийн дагуу 6100 төгрөг
7.   Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай гм/

Амаржих газрууд нь харъяаллын дагуу жирэмсэн болон төрөлттэй холбоотой тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Баянгол дүүргийн бүх хороодын иргэд Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд харъяалагдана. Клиникийн 1-р амаржих газарт 4 ортой эхийн амрах байр ажиллаж байгаа. Мөн амаржих газрууд нь зүрх судасны эмгэгтэй жирэмсэн эх болон дутуу төрөлтийн үед харъяалал харгалзахгүй авч үйлчилнэ.

  • Тусгай мэргэжлийн төвд /Сэргээн засах клиникийн эмнэлэгт/:

1.   Улсын клиникийн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмчийн зөвлөгөөний шийдвэрийн
дагуу өвчтөн илгээх 36А маягт
2.   Шинжилгээ /цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг, ЭХО гм/
3.   Өвчтөний карт
4.   Нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэврийн дэвтэр
5.   Иргэний үнэмлэх
6.   ЭМД-ын тухай хуулийн дагуу 3500 төгрөг
7.   Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
8.   Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай гм/

  • Наркологийн эмнэлэгт:

1.   Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг
2.   Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, түүний баталгаажуулсан хуулбар 1% /хэрэв даатгалгүй бол
мөрдөгдөж буй тарифын дагуу төлбөрөө төлсөн байх/
3.   Нийгмийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
4.   Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг гм/
5.   Иргэний үнэмлэх
6.   ЭМД-ын тухай хуулийн дагуу 6000 төгрөг
7.   Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай, ариун цэврийн байдал гм/

  • Хүүхдийн клиник сувилалд:

1.   Иргэний үнэмлэх /Эцэг, эхийн/
2.   Төрсний гэрчилгээ
3.   Өрхийн эмнэлгээс илгээх 36-р маягт
4.   Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс шээс, цагаан хорхойн шинжилгээөгсөн тухай баталгаажсан
шинжилгээний хуудас
5.   Хүүхдийн өсөлт, хөгжлийг хянах өсөлтийн карт / Вакцинд хамрагдалтынталаарх мэдээлэл/
6.   Хувийн бэлтгэл /00-ын цаас, нойтон болон хуурай салфетка, гар нүүрийн саван, 3-аас дээш насны хүүхдэд дээрхээс гадна бичгийн хэрэгслэл, зургийн дэвтэр,баримлын  шавар