“Буянт-Ухаа 1” хорооллыг улсын комисс хүлээн авчээ
Төрийн орон сууцны корпораци нь Засгийн газрын 36 дугаар тогтоолоор баталсан “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журамд нэмэлт оруулсан билээ.
Ингээд Засгийн газрын хуралдаанаар оруулан батлуулж, Монголын ипотекийн корпорацид хүргүүлсэн. Энэхүү журамд нэмэлт оруулснаар тус хорооллын захиалагч иргэд арилжааны банкаар олгогдох 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломж нээгдсэн юм.
Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа 1” хорооллын 704, 705, 706, 707, 708, 709, 710, 711, 712, 713, 714, 715, 716, 717, 718, 719, 720, 721 байрныг Улсын комисс хүлээн аваад байна гэж ТОСК-иас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

