Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Уртнасан: Хордлого болсон хүүхдүүдээс 22 нь эмчлүүлж байна

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

"Ундраа" зуслангийн хүүхдүүд хоолны хордлого болсон талаар ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгааны албаны дарга Ч.Уртнасангаас тодрууллаа.

"Ундраа" зусланд хоолны хордлогын шинж тэмдэг илэрлээ гэсэн дуудлага өчигдөр 12:06 цагийн үед манай төвд ирсэн. Энэ дагуу  тус зуслан дээр очиж хүүхдүүдийг шинжилгээнд хамруулсан. 

Шинжилгээнд 120 хүүхэд хамрагдсанаас 70 хүүхдэд хөнгөн чанарын хордлого илэрсэн. 

Эдгээрээс 31 нь манай төвд хандсанаас одоогоор 22 хүүхэд эмчлүүлж байна. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа. Хордлого нь идсэн хоол хүнстэй холбоотой. 

МХЕГ болон бусад холбогдох албаныхан тус зуслангийн хоол хүнсэнд шинжилгээ хийхээр явсан байгаа" гэлээ.