Нийслэлийн ойролцоо гахайн мялзан өвчин гарчээ. Энэ талаар НОБГ-ын Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга, хурандаа Ч.Намсрайжаваас тодрууллаа.
-Гахайн мялзан өвчин хэзээ гарсан бэ?
-Нийслэлээс холгүй 61-ийн гарамын ойролцоо байдаг гахайн аж ахуй эрхэлдэг айлд энэ сарын 26-нд уг өвчин гарч, тооройнууд үхсэн байна. Шинжилгээгээр гахайн мялзан өвчин болох нь тогтоогдсон. Уг аж ахуйд байгаа 900 гаруй гахайг 3.5 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Тиймээс олон гахай өвчлөхөөс нь өмнө шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна.
-Энэ өвчлөл юунаас болж гарсан бол?
-Онцгой байдлын албан хаагчдыг гахайны аж ахуй руу оруулахгүй байгаа учраас одоогоор тодорхой тоо хэлэх боломжгүй байна. Мялзан туссан гахай маш өндөр халуурдаг.
Өнөөдрөөс тус айлд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Мөн газар дээрээс нь дээж авч нарийн шинжлүүлсний дараа юунаас болж өвчин гарсан нь тогтоогдоно. Гахайн мялзан өвчин нь хүнд халдахгүй. Гахайнаас гахайнд халддаг учраас аж ахуйн ойролцоо гахайтай айл байвал өвчин нь халдах аюултай юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!