ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/03-НД НИЙТЛЭГДСЭН
“Монгол туургатнуудын бүжгийн их наадам” болно
iKon.MN
Монгол Улсын Засгийн газрын ивээл дор ССАЖЯ, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран “Монгол туургатнуудын бүжгийн их наадам” зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү наадамд,
- Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
- Хилийн цэргийн эрдмийн чуулга
- Улаанбаатар чуулга оролцохоос гадна ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-оос бүжигчид оролцох аж.
Наадам нь энэ сарын 10-13-ныг дуустал үргэлжлэх бөгөөд наадмын оролцогчид тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол улсын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох аж.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
