Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Дунгийн суулгацын мэс заслыг амжилттай хийлээ

Монголын мэдээ
2014 оны 7 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эмч нар, БНСУ, БНХАУ-ын эмч нартай хамтран хүүхдэд дунгийн суулгацын мэс заслыг анх удаа хийжээ.

Даваа гарагт гурван цаг гаруй үргэлжилсэн мэс засалд төрөлхийн сонсголгүй, гурван настай Н охин орсон аж.

Одоогоор охины биеийн байдал сайн байгаа гэнэ. Ийнхүү чихэнд электрод тавьснаар хүүхэд сонсч, ярьж чаддаг болохоос гадна жирийн хүүхэдтэй адил сурч, боловсрох нөхцөл бүрдэх юм байна. Энэ удаагийн мэс засал нь анх удаа хүүхдийн төрөлжсөн эмнэлэгт буюу хүүхдэд хийж буйгаараа онцлог ажээ.

Мэс заслыг хийлгэх шаардлагатай 49 хүүхэд ЭХЭМҮТ-д байгаа юм байна.

Дашрамд дуулгахад, манай улсад энэ төрлийн мэс заслыг 2009 оноос хувийн эмнэлгүүд хийж эхэлжээ.

Зураг