Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын баярын амралт ихэдсэн үү?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр УИХ Монголчуудын баяр наадмын амралтын өдрийг тав болгосон шийдвэр гаргалаа.

Ингэснээр Монголчууд жилд 13 өдөр бүх нийтээр баярлаж амардаг болж байгаа юм.

Энэ тоо их, бага эсэх дээр хууль хэлэлцэх үеэр маргаан гарч байсан. Тэгвэл бид дэлхийн улсуудын бүх нийтийн амралтын өдрүүдийг гаргаж харьцууллаа.

Хамгийн урт баярын амралтыг Аргентинчууд жилд 19 өдөр эдэлдэг байна. Хамгийн цөөн тоотойд Мексик 7 өдрөөр оржээ.

Аргентиний одоогийн ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер 2007 онд баярын амралтын тоог 5 өдрөөр нэмэгдүүлсэн гэнэ.

Нэмэгдүүлсэн шалтгаанаа тайлбарлахдаа дотоодын аялал жуулчлалыг дэмжих, эдийн засгийг тэтгэх зорилготой гэжээ. Үүний үр дүн ч гарч эдийн засагт нь эерэгээр нөлөөлсөн байна.