Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Био аюулгүйн III зэрэглэлийн лабораторийн шав тавилаа

ikon.mn
2014 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

ХӨСҮТ–ийн хашаанд Био аюулгүйн III зэрэглэлийн лаборатори байгуулах барилгын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд ЭМЯ, ХӨСҮТ болон гүйцэтгэгч компанийнхан оролцов.

Арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн үр нөлөө хүртээмжийг сайжруулах чиглэлээр ЭМЯ-аас авч хэргэжүүлж буй олон бүтээн байгуулалтын нэг нь “Био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн лаборатори” байгуулах юм.

Өвчнийг цаг алдалгүй оношилох, эмчилгээг хянах, анагаах ухааны ололт амжилтыг практикт нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг явуулах болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд лаборатори голлох үүрэг гүйцэтгэдэг.

ЭМЯ, ДЭМБ-ын мэргэжилтнүүдтэй хамтран “Монгол Улсад лабораторийн тусламж үйлчилгээг 2010-2015 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө” боловсруулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан гаргасан ба энэ төлөвлөгөөнд тусгагдсан нэг ажил нь Эрүүл мэндийн салбарт био аюулгүйн III зэрэглэлийн лаборатори бүхий ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн барилга барих асуудал байсан юм.

Лабораторийн тусламж үйлчилгээнд орчин үеийн шинжлэх ухаан технологийн дэвшил асар хурдацтай нэвтэрч байна. Лаборатори нь хөрөнгө мөнгө их шаардсан өвөрмөц салбар боловч шинэчлэлийн засгийн газраас манай асуудалд онцгой анхаарч шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй хийж байна" гэсэн юм.