Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад элэгний С вирус устгахыг ДЭМБ-аас дэмжлээ

ikon.mn
2014 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ДЭМБ-ын Халдварт өвчин хариуцсан дэд дарга Марк Жэкобсыг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын үеээр дэд сайд “Элэгний с вирусыг Монгол улсын хэмжээнд бүрэн устгах асуудлаар анхаарч ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-ын зүгээс техник тоног төхөөрөмж болон туршлагын тал дээр туслалцаа үзүүлэхийг хүссэн юм.

Хэрвээ элэгний с вирусыг бүрэн устгаж чадвал манай улс с вирусын тархалтыг үндэсний хэмжээнд таслан зогсоосон дэлхийн анхны орон болох юм. Тус асуудалд улс төрийн дэмжлэгэ маш их хэрэгтэй байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны зүгээс бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгааг хэлж байсан.

Харин ДЭМБ-ын Халдварт өвчин хариуцсан дэд дарга Марк Жэкобс, “Монгол улсад С вирусын тархалтыг бүрэн зогсоох боломжтой харагдаж байна.

Та бүхний олон удаагийн уулзалт, хэлэлцээрийн үр дүнд Монгол улс дэлхийн хэмжээнд хэрэглэж эхлэсэн С вирусын эсрэг “Sofosbuvir” эмийг 44 дахин хямдралтай үнээр нэвтрүүлж байгаад баяр хүргэж байна.

Тус арга хэмжээ нь с вирусыг үндэсний хэмжээнд устгахад ихээхэн ач тусаа өгнө гэдэгт итгэж байна” хэмээгээд ДЭМБ-ын зүгээс эмчилгээний удирдамж боловсруулах гэх мэт арга техник болон бусад асуудлаар туслалцаа дэмжлэгэ үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.