ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФИФА Суарезийн хазалтанд шийтгэл оногдуулахаар зэхэж байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр болсон D хэсгийн Итали-Уругвайн шигшээ багуудын тоглолтын үеэр Уругвайн довтлогч Луйз Суарез Италийн багийн тоглогч Жиоржио Келлинигийн мөрнөөс хазсан хэрэг гарсан.

Урьд нь ч Суарез ийм хэрэг тарьж байсан түүхтэй.

Тэгвэл сая ФИФА түүний эсрэг сахилгын арга хэмжээ авахаар баримт цуглуулж эхэлсэн байна.

Дүрэм ёсоор Луйз Суарез болон Уругвайн хөлбөмбөгийн холбоо Бразилийн цагаар өнөөдрийн 17:00 цагаас өмнө эсрэг нотолгоо гаргаж өгөх ёстой ажээ.