Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд Шинжаан-Уйгарт зэвсэг наймаалах гэж оролдов

Т.Эрдэнэ
2014 оны 6 сарын 25
MorninigNews.mn

Уулын Карабах Азер­бай­жаны бүрэлдэхүүнээс гарч тусгаар улс болсноо зарласнаас үүдсэн дайн 1994 он хүртэл үргэлжилсэн билээ. Карабахт дайн болж бүх зам, тээвэр, харилцаа холбоо тасарч бусад улсадтай холбогдоход монгол наймаачид бараа таваар зөөж байсан баримт бий.

Тэрхүү уулын жим дагуу болох ширүүн тулаан дундуур өдөн куртик, гутал, өмднөөс өгсүүлээд бохь, хятад хүүхний зураг хүртэл хүргэж өгөөд оронд нь цай, даалимба авч ирсэн байдаг. Тэр наймаачдын эр зоригийн ачаар дэлгүүр хоршоонд бараа таваар нэмэгдэж өнөөдрийг хүргэсэн билээ. Монгол най­маачид Иран, Иракын дай­ны дундуур хүртэл машин зөөж, оросын бага ястнуудад дээрэмдүүлж явсан. 

Манай най­маачид Шинжаан-Уйгар руу буу зэвсэг гар­гах гэсэн то­хиол­дол удаа дараа гарах болов. Гааль дээр л гэхэд таван удаагийн үйлдлийг ил­рүүлээд байгаа.

Тогтвортой бизнес гэхээсээ илүү томоохон ашигт дуртай наймаачид Иракт танк, хойд Солонгост тийрэлтэт онгоцны мотор хүртэл зардаг болсон байх юм. Хар тамхи, хүний наймаа “жижигдэж”, эд эрхтэн най­маалдаг болон томорч байгаа сурагтай. 

Дэлхийд ашиг ор­логоороо тэргүүлдэг хү­н худалдаалах гэмт хэргийг нэгэн цагт хийж улстөрөөс ашиг хийх гээд ухаан алга байх шив. Монголын наймаачид юу ч зарж чадах авьяас­тай гэдгээ өнгөрсөн он жилүүдэд харуулсан. Баавгайн доньд, хүдрийн заар, тэмээн тавхай гээд зарж болох бүхнийг хийсэн.

Тэдэнд мөнгө чухал болохоос байгаль дэлхий, гадаад бодлого огтхон ч хамаагүй. Улс төрчид хүр­тэл хөх тэнгэрээ зарах гэрээг “Айбекс Молом” кор­порацитай хийх гэж байсан билээ. Тэгэхээр улстөрчдөд нарийн өргөн цариг, хятадын эрлийз хурлийз ч сонин биш. Цаад талд нь жингэнэх зоос нь чухал болов уу. Тэдний их шунал, эрх мэдлийн өрсөл­дөөн хэзээ нэгэн цагт хүндээр тусч мэдэх юм.

Сүүлийн жилүүдэд хя­тадуудыг үзэн ядах хөдөлгөөн өрнөх болов. Үндэсний үзэл гэдгээр халхавч хий­сэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бий болсон. “Хүн алж болохгүй, хужааг алж болно” гэсэн үгс гудамж талбайд харагдах болов. Шоронгоос суллагдаж байгаа хүн “Иргэний хөдөлгөөнд очиж орно” хэмээн ярьж байх юм.

Ерөнхийдөө бол хужааг дээрэмдэж болно, хул­хи­дахад яахав гэсэн уур амьсгал ажиглагдаж боллоо. Дэлхийд хүчирхэгжиж, улс орнууд харилцаа холбоогоо сайжруулах гэж зүтгэж буй Хятад улсыг зүхээд яахав дээ бид. Айлгаж явсан түүх XIII зуунтай дууссан. Энэ улстай эв нэгдэлтэй байхын оронд тэмцэх тухай ярьдаг улс олширч байна шүү.

Улс орны тусгаар тогтнолыг ну­раахад дотроосоо эхэлдэг технологиуд байдаг юм билээ. Нэг боксчин эр орил­соор байгаад улсаа хоёр хувааж буйг Украйнаас харахад хангалттай биш үү. “Ялихгүй бөх ямааны гарзтай” гэгчээр монгол наймаачдын хэтийдсэн ухаан улс орондоо гай тарьж мэдэхээр байна.

Хойд Солонгост онгоцны мотор зарсан асуудал “Зэвсгийн наймаа” хий­сэн гэх нэр зүүлгэсэн. Улс орны биш увайгүй дарга нарын хийсэн ажил байсан даа. Гэтэл манай най­маачид Шинжаан-Уйгар руу буу зэвсэг гар­гах гэсэн то­хиол­дол удаа дараа гарах болов. Гааль дээр л гэхэд таван удаагийн үйлдлийг ил­рүүлээд байгаа. Тэдгээр иргэд “Шин­жаан-Уйгарт буу сум өндөр үнээр авч байгааг сонссон” хэмээн улаан цайм мэдүүлсэн байдаг.

“Уул том байхын хэрээр сүүдэртэй” гэдэг шиг БНХАУ-д өдөр болгон шахуу дэлбэрэлт, тэмцэл, болж байдаг аж. Тэр бүхэн хөшигний цаана өрнөж байдаг бай­на. Харин энэ бүхэнд монголчууд оролцох хэрэг байна уу.

Монгол Улсын хэм­жээнд 46.982 буу бүрт­гэлтэй байдаг. Эдгээр бууны 5000 ширхэг нь хагас автомат юм билээ. Иргэдийн гар дээр 25 мянган ширхэг бүртгэлгүй буу бий гэсэн таамаг байна. Энэ буугаа эдийн засгийн эргэлтэд оруулна гэж мэдэх л улс. УИХ-ын чуулган дээр галт зэвсгийн хуульд өөрчлөлт оруулах, бүрт­гэлжүүлэх гэсэн асуу­дал яригадаад эхэл­сэн нь нэгийг өгүүлнэ.

Тэ­гээд ч ОХУ болон бусад орнуудаас буу зэв­сэг оруулах явдал эрс ихэссэн нь тагнуулын бай­гууллагын анхаарлыг татаж эхэлсэн байх юм. Ганц нэг иргэдийн ашиг хийх гэсэн шу­налаас үүдэн БНХАУ-д гарсан бослого үймээнийг зэвсгээр хангасан гэх асуудал үүсч болзошгүй. Аль нэг улс босогчдыг зэвсгээр хангачихаад монголчууд нийлүүлсэн хэмээн гөрдөж бол­зошгүй. 

Ийм тохиолдлууд Аф­ганистан улсад гарч байсан удаатай. Хар тамхи­ны дам­жин өнгө­рүүлэх цэг хэмээн муу нэр зүүгээд монголчууд “зэвсгийн най­маачин” гэж хэлүүлэх хэрэг байна уу. 

Зураг